ХААН банкны сангаас нийт 460 гаруй сая төгрөгийг Хавдрын эсрэг үндэсний аян”-д зарцуулаад байна

indexХААН банк, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар болж, хэрэгжүүлэгч талуудын удирдлагууд энэ сард  Хавдар судлалын үндэсний төвд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуралцсан байна.2014 онд хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгуудад “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлэхээр тогтлоо.

Аяны зорилго нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг орон нутагт сайжруулахад орших юм. Аян хэрэгжүүлэх багийнхан хөдөө орон нутагт 6-7-р саруудад ажиллах бөгөөд мэс заслын болон үзлэг хийх гэсэн хоёр үндсэн баг ажиллах юм байна.

Энэ удаагийн аянд сум багийн иргэд, малчдыг түлхүү хамруулахаар зорьжээ. 2011 оноос эхлэн гурван жил дараалан орон даяар хэрэгжүүлсэн “Хавдрын эсрэг үндэсний аян” нь хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх, ард иргэдэд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажил болсон юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг улс орон даяар  хэрэгжүүлэхдээ нийт 55 мянган иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, аймаг, дүүрэг, сум, өрхийн 3150 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулж, 1300 сайн дурын  идэвхтнийг бэлтгэжээ. Ийнхүү ард иргэдийг хорт хавдар өвчнөөс  урьдчилан сэргийлэх зан үйлд сургахад ХААН банк сангаас  нийт 460 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна.

Д.Амар

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …