IV хорооллын дулааны шугамд гарсан гэмтлийг засварлажээ

БГД-ийн 8-р хороо 4 дүгээр хорооллын 7и магистраль шугамд 2014 оны 2 дугаар сарын 14-нд гэмтэл гарснаас 3,4 дүгээр хорооллын 50 гаруй орон сууцны байр, албан байгууллагыг халаалт, халуун усаар түр хугацаанд хязгаарлаад байсан юм. Гэмтэл гарсан даруйд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн аваарын засварын бригад дуудлагын дагуу газар дээр нь  шуурхай ажиллаж шугамыг засварлажээ.  Мөн тухайн хэсэгт  халаалт,  халуун усаар түр хязгаарласан хэрэглэгчдийн шугам тоноглолыг хөлдөх аюулаас сэргийлэхийн тулд эргэлттэй байлгах, шаардлагатай хэсгүүдийн шугамын усыг буулгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Одоогоор шугам тоноглолыг дүүргэх, эргэлтийн горим тогтоож хэвийн нөхцөлд оруулахаар ажиллаж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …