Цаг агаар шинжих монгол арга

Хур тунадас

 

1058c9e488aa5093big-Ойр биш боловч алсын бараа тод харагдаж байвал тэнгэр муудна. Эсрэг бол хур тунадас унах нь ховор.
-Шөнө хяруу унаж хоновол өдөр нь хур орохгүйн шинж.
-Сэвсгэр хяруу унасан бол тэнгэр зохирно.
-Дуу цахилгаан ихтэй бол бороо орох нь бага, бага бол их.

 -Тэнгэр баруун хойд тал буюу хойноосоо цэнхэр өнгөөр хаяарч ирэх нь бороо татарч зогсохын тэмдэг.
– Бороотойд зүүн урьд, зүүн зүгт солонго бороо зогсохын хойд зүгт солонго татвал бороо үргэлжлэн орохын дохио.
-Хар чийг унах буюу хяруу буух нь тэнгэр цэлмэхийн шинж.
-Шөнө нь хүйтэн, шүүдэр унаагүй бол тэнгэр аягүйтнэ.

-Цас том ширхэгээр малгайлан орох нь дулаарахын шинж.
-Хөндий орчны манан өглөө нар буурсан хойно арилбал өдөр сайхан болно.
-Өдөр нь намуухан бөгчим орой нар манан дунд жаргавал маргааш нь тэнгэр цэлмэхийн шинж.
-Тэнгэрийн дуу бүдэг бол бороо зөөлөн, огцом бол бороо ширүүн орохын дохио.

 

Үүл

 

-Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна.
-Зуны цагт жаргах нарны зүгийн үүлс хойд талаараа улайрвал хяруу унаж хүйтрэхийн шинж.
-Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна.
-Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрч үүл болбол бороошино.

-Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохын шинж.
-Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна.
-Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио.
-Үүл өөд өөдөөсөө нүүж байвал тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ.

 -Үүл зурвас байдалтай байвал зун бороотой өвөл дулаавтар өдөр болно.
-Өглөөгүүр тэнгэр цэлмэг байснаа удаж төдөлгүй энэ тэнд хэсэг бөөн цагаан үүл гарсанаа үдээс хойш замхарвал ойрын нэг, хоёр хоногтоо тэнгэр сайхан байна.
-Өглөөнөөс эхлэн бүх мандлын үүл гарч улам өсөн нягтарч эхлэвэл тэнгэр эвгүйдэхийн шинж.
– Зун нар мандсаны дараа нь хэсэг хэсэг бөөн цагаан үүл гарч, улмаар дээш огшсоор борооны бөөн үүлэнд шилжиж тэнгэр бүрхвэл аадар бороо, мөндөр орохын шинж.

-Өдөр давхраат үүл гарч, аажмаар тэнгэрийг бүрхэн улмаар нягтран зузаарч, улмаар доошлон борооны давхраат үүл болбол зун зүс бороо, өвөл цас орохын шинж мөн.
-Үүл түргэн нүүж байвал салхилахын, зун үүл доошилбол бороо орохын, өвөл бол хүйтэрч цас орохын, үүл өндөрт байвал тэнгэр сайхан болохын шинж.
-Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дараа үүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж.
-Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар муудахын шинж.

– Бөөн үүлний хаяа хормхон зуур харлавал бороо орохын, хэрвээ захаасаа цагаарч аядвал бороо орохгүйн дохио.
-Үүл хуулиран байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг.
-Үүл бүрхсэн тэнгэрийн орой үүлгүй цоорхой байвал хуршихын тэмдэг. Ийм ч учраас “Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхой” хэмээн ярилцдаг ажээ.
-Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж.

 

Газар орны байдал, ургамал

 

Энэ нь газрын гарц, мод, өвс, ургамалын шинж, ургах, мандах, байдал түүний хэвийн бус өөрчлөлтөөр тэнгэр цаг уур байдалыг төсөөлөн үнэлэх уламжлалт арга билээ. Ургамал судлаачдын мэдээлснээр 400 гаруй дүрсийн ургамал амьд барометр гэгддэг ажээ.

-Шөнө хотгор хөндий газар хүйтэвтэр, дов толгод өндөр газраар дулаавтар байвал маргааш нь тэнгэр тогтуун байна.
-Хавар ногоо гарахтай зэрэгцэн мод навчлах нь зундаа гандахын шинж.
-Өвөл мод шуугиж байвал дулаарахын шинж.
-Уулын мод доод талаасаа эхлэн шарлаж навч шилмүүс нь түргэн унавал цас багатай дулаан өвөл болно.

-Оройгоороо эхлэн шарлаж навч шилмүүс нь удаан ойчвол зудархуу байхын шинж.
-Өвөл ойд тас нясхийн тачигнах нь хүйтэн өдөр, намар ийнхүү дуугарах аваас тунадасгүй өдөр болно.
-Өвөл модны мөчир дээр цас бага байвал зун нь ойд мөөг жимс бага байна.
-Гачуурын хуурай мөчир бөхийсөн байвал шуурга болохын дохио.

-Салхинд модны навчны дээд тал нь доош харах буюу салхигүй өдөр унавал бороо орно.
-Нарс болон гачуурын мөчир унжсан харагдвал хур орохын дохио.
-Хус болон царсны навч бүрэн гүвэгдээгүй бол хүйтэн өвөл болно.
-Модны навч ердийнхөөсөө эрт шарлавал эрт намаршина.

-Намар хусны навч дээрээсээ эхлэн шарлавал ирэх жил эрт хавар болно.
-Доороосоо шарлавал хавар оройтоно.
-Хус агч модноос эрт навчилбал хуурайхан, оройтвол бороорхог зун болно.
-Аравдугаар сарын эхэнд хусны навч унахгүй бол цас оройтож орно.
-Самар их, мөөг бага ургавал цасархаг хатуу өвөл болно.

-Зун жимс элбэг ургавал хүйтэн бага ургавал тухайн нутагт өнтэй өвөл болно.Хэвийн байдалтай бол өнтэй байхын шинж.
-Өвс ургамал ишээ ургаж гүйцээгүй байхад толгойлж цэцэглэх нь гандуу байхын шинж.
-Бэлчээрийн ургамал эрт хүрэнтэн толгойлбол хатуухан өвөл болно.
-Хазаар өвс их ургавал өвөлдөө цас их унана.

 

-Хялгана их шивээлбэл ялигүй цастай өвөлтэй учрахын тэмдэг.
-Голын цахилдаг эрт цэцэглэвэл зундаа гандуу байхын дохио.
-Цагаан түрүү их унавал зундаа гандуу өвөлдөө зудруу болно.
-Алтанхундага, хонхон цэцэг, хадны бут навчаа хумивал бороо орно.

– Ургамал гандан шарласны хойно энгэр нөмөр газраар ногоо хэнзлэн ургавал өнтэй өвөл болохын шинж.
-Айрагны цэцэг шөнөдөө дэлгэрсэн байвал бороо орно.
-Улиангар бургас, туулайн бөөр агч модноос шүүрс ялгарч байвал удахгүй бороо орохын дохио.
-Гэрийн хошоонгорын иш цэгцрэн босч, гичгэнэ навчаа дэлгэх нь тэнгэр бүрхэж хуршихын шинж.

-Хонгорзул, мойл, тэсийн цэцгэн дээр зөгий дүнгэлдэн цуглах нь маргааш тэнгэр сайхан байхын шинж.
-Багваахай цэцэг их ургавал бороо ховор зуншлага муу болохын шинж.
-Хангайд зуны эхэн сард жижиг цагаан цэцэг элбэг ургавал хуртай байхын шинж.
-Багваахай хонхон цэцэг дэлбээгээ дэлгэсэн байвал тэнгэр сайхан болно.

-Лууль шарилж өндөр ургавал өвөл цас их унахын шинж.
-Багваахай цэцэг эрт цэцэглэвэл зун богино болно.
-Ойн яргуй хээр тал газар жирээс өндөр иштэй ургах нь өвөл ууландаа яггүй цас орохын шинж -Өвсний сөл эрт арилбал хатуухан өвөл болно.

 

                                                                    Биеийн байдлаар шинжих

-Бие хүндрэн ууцаар хөшиж нүд бүрэлзэн тархи толгой манарах нь тэнгэр эвгүйрэхийн тэмдэг.
-Гаансны бохь түгжирч устаж ирэх нь тэнгэр муудаж бороо орохын шинж.
-Уут савтай тамхи давс чийгтэх нь бороо орохын шинж.
– Хэдийгээр сэрүүвтэр хүйтэн байвч байшингийн цонх хөлрөх нь дулаарахын шинж.
-Хөгжмийн утас уртсан мултраад байвал бороо орохын, тасраад байвал агаар хуурай тэнгэр сайхан байхын тэмдэг.
-Зуух, пийшэнд хийсэн модыг асаахад дүрэлзэн шатаж дөл нь хүхээрүүгээ татагдаж байвал салхи, шуурга болохын, мод чад пад хийн дуугаран утаа савсан муу шатаж байвал бороо хур орох буюу дулаан тогтуун өдөр болохын шинж.
-Аргал түлш чийгтвэл хур орохын тэмдэг.

-Яндангийн утаа эгц дээшээ хөөрч байвал өдөртөө салхи багатай тогтуун байхын, утаа хөөрөхгүй хоргодох буюу хажуу тийшээ хийсч байвал салхи ширүүсч тэнгэр бүрхэж хур орохын шинж.
-Тогоо зуухны хөө шатаж ямаарвал шуурч салхилахын тэмдэг.
-Зууханд асч буй дөл улаан өнгөтэй харагдвал хүйтэрнэ, цайвар бол дулаарна.
-Хувцас, сур, бусад материал чийг даавал бороо орохын шинж.

 -Бие нозойрон залхуу хүрч нойрмогловол зуны цагт бороо орохын шинж.

-Эсгий даавуу ялангуяа бэржээхэн бүрээс гэрийн хялгасан хошлон бүс дээсэн цулбуур олс агшиж чангарвал тэнгэр бүрхэж бороо орохын шинж.
-Савласан хураасан ноос хялгас чийг даах нь бороо хур орохын санамж гэж бод.
-Агаарын даралт хэмжих багажгүй бол архины шилэнд голын уснаас тал хувь хүртэл хийгээд сайтар бөглөж, авдар ширээ цонхны тавцан дээр тавиад ашиглаж болно. Шилтэй усны дээд хэсэгт шилний хананд усны дусал тогтож байвал тэнгэр удалгүй муудахын, хэрэв тэнгэр эвгүйдсэн үед шилний ханан дахь усан дусал арилсан бол тэнгэр сайжрахын шинж.

 index

 

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …