Улаанбаатарт 16 хэм хүйтэн

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, маргааш  нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хэвээр байна.

2014 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн өмнөд хагаст үүлэрхэг, нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс  секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус,Яармаг-Сонгины орчмоор 34 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 877гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …