Өнөөдөр болох үйл явдлууд

Гэр хорооллыг орон сууцжуулах ОНӨҮГ-аас өнөөдөр 10:00 цагт ХУД-ийн 7,8-р хорооны иргэд, хэсгийн ахлагчид СХД-ийн 30 дугаар хороо “Хилчин хотхон”-ны төслийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулж байна.

11:00 цагаас “Монгол мөхөшгүй” тоглолтын хэвлэлийн хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.

11:00 цагт “Coal Mongolia-2014” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал Уул уурхайн яамны хурлын танхимд болно.

11:00-15:00 цагт “Бид чадна” эм эн нэгдэл ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулж буй “Бид чадна” ажлын байрны өдөрлөг МҮХАҮТ-ын хурлын зааланд болно.

Нийслэлийн есөн дүүрэгт тус бүр нэг загвар хороо байгуулах талаарх хэлэлцүүлэг яг одоо нийслэлийн иргэний танхимд болж байна.

 11:00 цагт МАН-ын нөлөө бүхий гишүүд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх үйл ажиллагаа болно. Гишүүнчлэл сэргээх арга хэмжээ МАХН-ын төв байранд болно.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …