Чөтгөрийн тойрог ба МОНГОЛ

        Хятадын үйлдвэржилтийн өсөлт манай улсын хөгжилтэй шууд холбоотой. Умард Хятадын үйлдвэржилтийн том коридорыг түүхий эдээр хангах гол хангамжийг бид нийлүүлэхийг хүсч байгаа. Газарзүйн нөхцөл шалтгааны улмаас эс хүссэн, хүсээгүй монголын баялаг энэ бүс нутгийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй. Тэд ч үүнийг сайн мэддэг. Нэгэнт л ашигт малтмал түүхий эд авч байгаа болохоор үнэ ханш бага, тасралтгүй нийлүүлэлт, нэмүү өртөг шингээгүй түүхийгээр нь авах сонирхол Хятадын талд бий. Энэ болзлыг биелүүлээгүй бол больё хонгор минь гээд гэдийчихнэ. Өнгөрсөн жил нүүрсний экспорт тасалдсан нь чухамхүү өмнөд хөрш ханш унагааснаас болсон юм. Худалдан авалт тасарсан нь эхлээд төсөвт цоорхой үүсгэж улмаар гүн хамааралтай эдийн засгийг бүхэлд нь хөлдөө чирсэн.

 

Дэлхийг цочроогоод байсан Монголын гайхамшигт өсөлт зүгээр хөөс байсныг сануулсан. Хятад өөрөө аугаа том зах зээл. Хүсвэл тэд Монголыг тойруулаад түүхий эдээ татчих дэд бүтцийн бүрэн боломж бий. Орос, Казахстан, Австрали гээд ашигт малтал нэн баялаг улс орнууд тэдэнд түүхий эдээ нийлүүлэх сонирхолтой. Өгөх хүн бөхийж авах хүн гэдийнэ. Өгөхдөө бид яаж өгөх вэ гэдэг дээр л уран бэрийн нүүдэл хиймээр байгаа юм. Эцсийн бүлэгт эдийн засгийн хямрал төдийхөн бус бусдаас хараат бус оршин тогтнох, аюулгүй байдалтай шууд холбоотой… цааш нь

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …