Энх амгалан улсад Энхтайваны арга хэмжээг хэн зохион байгуулна вэ? /фото+мэдээ/

1964242_697019503652527_128356910_nМонгол улсад маань  дайн дажин, энхийн бус байдал болоогүй, үүсээгүй атал хаанаас,  юуны тул  Энх тайваны ёслолын арга хэмжээг  зохион байгуулна вэ? Сураглаад байхнаа өнөө л Мүүнийхэн. Тэд жил бүр   PEASE AWARD – ийг Мүүнийн  далд байгууллагууд зохион байгуулдаг агаад  энэ жилийн PEASE AWARD –   2013  -ийн Шилдэгийн шагналын УИХ-ын гишүүн Ц.Нямдорж авсан ажээ. Ийнхүү  Мүүнийн далд  утгатай, чамин нэртэй  ТББ-уудаас “Энх тайваны элчин” энэ тэр гэсэн  элдэв хачин нэртэй  шагнал, цол хэргэмийг манай монголчуудын “шагналд дуртай” байдлыг үндэслэн  олгодог юм байна. Бидний хайрлаж, хүндэлж явдаг хүмүүс санаатай болон санамсаргүй аль нь болох нь бүү мэд, энэ ёслолын арга хэмжээнд оролцон өнөөх гайхад Мүүнийнхэний урхинд  “ордог”    ажээ. Ерөнхий сайд, боловсролын сайдын “цээжээрээ” хамгаалаад байгаа  БШУЯ-ны Стратеги  бодлого төлөвлөлтийн газрын дарга  Б.Насанбаяр авхай  энэ  арга хэмжээний хүндэт зочдын нэг юм.

 

Мүүнийхэний “шашин”-даа итгүүлдэг “техник”-ийн талаар нэгэн иргэн өөрийн фэйсвүүк хуудсандаа ийн бичжээ: Мүүний шашинд орох буюу Долдой болох технологи
Гадаад явна. Гоё нэртэй хурал цуглаанд явна. Гоё буудалд бууна. Гоё хоол иднэ. Тэгж байтал нэг хүн дугтуйтай гар цайлгах мөнгө өгнө. Дэлгүүр хэснэ. Нөгөө дугтуйтай зүйл өгсөн хүн ирээд, ямар нь мэдэгдэхгүй нэг юм хэлнэ. Толгой дохион бөхөлзөнө. Бодвол гар хөлийн өгзөөө зур гэж байгаа бололтой. Харна. Мөнгөний баримт биш байна. юу ч байсан яадаг юм. Зурж орхино. Тэгээд Монголдоо ирнэ. Тэгж байтал араас ирнэ. Хүний хоолыг идсэн хүн яаж зүгээр байх вэ? Эрвийх дэрвийхээрээ үйлчлэнэ. Найз нөхдөө танилцуулна. Тэд бас явна. Монголд ирээд хурал хийвэл түүнд нь очно. Дараа нь Б.Насанбаяр мэтийн долдой юмнуудыг өмөөрч хамгаалж, сугандаа хавчуулаач гэж гуйна. За Ингээд л Мүүнчин болчихож байгаа юм. Өөрөө ч долдой болно. Яагаад гэвэл албан тушаалаасаа буулаа. Б.Насанбаяр хариутус хийж ажил олгоно. Үгүй дээ гадаадад болдог хуралдаа явуулна. Дахиад бүх юм эхнээсээ хөвөрнө. Зүүн хүрээнээ хамба Дамбажав гуай ч бас яг ийм замаар мүүнийн шашинд дагаар орж л явсан. Б.Лхагвасүрэн гуай ч бас л ийм замаар орсон гэж найдаж байна. Бусдыг нь бол мэдэхгүй ээ. Долдой болох их амархан.

https://www.facebook.com/nyamochir.gonchog

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …