Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагт 21 аймаг болон нийслэлийн 100 сургуульд физикийн лабораторийг сургалтанд ашиглах аргачлалыг танилцуулах сургалт Багшийн хөгжлийн ордон, 44-р сургууль дээр тус тус зохион байгуулагдана. Сургалтын нээлтэнд БШУ-ны сайд оролцоно. Харилцах утас: 97113649, 98119897

12:00 цагт “Иргэний эрх нь зөрчигдөж, хэлмэгдсэн гишүүдээ хамгаалах санаачлага” сэдэвт уулзалт Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд болно. Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын бүлэг, Хяналтын Ерөнхий хороо, Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөлөлүүд тус тус оролцоно. Уулзалтаар Б.Энхбаяр Т.Сайнжаргал нар “Ерөнхий сайдын багцийн асуудал болон цагдаагийн байгууллагад хэрхэн шалгагдаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

13:10 цагт “Гал үндэстэн” холбооноос урангүй Монгол болон Ц.Мөнхбаяр нарын асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт Бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооноос “Харилцаа холбооны зохицуулах хорооны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон 50-тай дугаар эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах” асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Шинэ дэлхий телевизийн хэвлэл мэдээллийн төвд болно. Утас: 99070054

15:00 цагаас Тусгай зөвшөөрлийн тоог зохистой хэмжээнд бууруулах ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны А танхимд болно.

Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдож байна. Энэ хүрээнд өнөөдөр 08:00-18:00 цагт Гадаад харилцааны яамны ”Зөвшилцөл” танхимд сургалт болох бол нөгөөдөр Төрийн ордны ”Б” танхимд нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдана.

Монгол ньюсд:

11.00 цагт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлээс ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө болон нам болох эсэх талаараа мэдээлэл хийнэ.

12.30 цагт Худалдааны сургуулийн багш ажилчид “Худалдааны сургуулийг устгах нь хэнд ашигтай вэ” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …