Монгол залуус ухаалаг утсанд зориулсан “үндэсний тоглоом” бүтээжээ

zaluus“Ай Ти Зон” компанийн ахлах програмист С.Саруул-Өлзий, програмист Б.Отгонболд нар ухаалаг утсанд суурилагддаг “Алтан шагай” хэмээх үндэсний 3D тоглоом бүтээжээ.

 “Алтан шагай” тоглоом нь дөрвөн бэрх, бөгцөг няслах, морь уралдах, алаг мэлхий гэсэн дөрвөн хэсэгтэй бөгөөд дөрвөн бэрх гэдэг нь яг л шагай хаяж дөрвөн бэрх буулгадаг шиг утсаа сэгсэрч шагайгаа орхих юм байна. Харин бөгцөг няслах тоглоомыг хиймэл оюун буюу компьютертэй ээлжилж бөгцөг няслах журмаар тоглох ба мөн онлайнаар холбогдож тоглож болно. Алаг мэлхий, морь уралдуулах хоёр нь заавал онлайнаар хоорондоо холбогдож тоглох юм байна.

Энэ тоглоом нь android 2.3-аас дээш вершионтой утас дээр ажиллах ба Iphone-ий хувьд 4.3-аас дээш үзүүлэлттэй утсууд буюу IPhone 3G болон түүнээс хойшхи бүх загвар дээр тоглож болох гэнэ. Тоглоом тун удахгүй хэрэглээнд нэвтрэх юм байна.

index

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …