Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Монгол наадам цогцолбортой хамтран ажиллана

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Энхсайхан, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хүй долоон худаг дахь Олон нийтийн арга хэмжээ, Олон улсын чанартай тэмцээн уралдаан, Улсын их баяр наадам зэрэг үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэл ажилд хамтран ажиллана. Тодруулбал ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, усалгаа, үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, авто замын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, засвар үйлчилгээ,  хог хаягдлын нэгдсэн тээвэрлэлт, ачилт, хамтын удирдлага зэргийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцан ажиллана гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …