“Унадаг дугуйтай Улаанбаатар”-ыг “Гудамж төсөл”-тэй уялдуулан хамтарч ажиллана

1964645_361159084027029_779196705_n2013 онд Монголын Залуучуудын Холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, Дугуйн холбоо зэрэг байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа. Тэгвэл дээрх байгууллагын төлөөллүүд болон төслийн багийнхан өчигдөр “Гудамж  төсөл”-ийн хамт олонтой уулзаж санал солилцсон байна. Уулзалтын үеэр уг хоёр төслийн уялдаа холбооны талаар хэлэлцсэн бөгөөд ЭЗХ яамны сайд Н.Батбаяр “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж,  хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Эхний ээлжинд Богд уулын арын замыг давхар дугуйн замтай болгох цаашлаад нийслэлд шинээр унадаг дугуйн зам барьж байгуулах ажлыг “Гудамж төсөл”-тэй уялдуулан ажиллахаар болжээ.

Ямартаа ч “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл биелэлээ олж Нийслэл хот маань унадаг дугуйн замтай болох эхлэл тавигдлаа.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …