“Ухаалаг төр гэж судалгаанд суурилсан, үйлчлэхэд чиглэсэн, хууль дээдэлсэн, хариуцлагатай төрийг хэлнэ”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ухаалаг төр нь судалгаанд суурилсан, үйлчлэхэд чиглэсэн, хууль дээдэлсэн гэх гурван суурь зарчимд тулгуурласан байх ёстойг дурдан, энэхүү санаачилгын хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийсэн юм.

Сургалтын үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын “Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгыг хэрэгжүүлэх тухай” зөвлөмжийг тус тус дэмжиж, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллахад бэлэн хэмээн мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …