1. Нүүрээ сарнайн шүүсээр угаа. Энэ нь тайвшруулж, амраадаг.
2. Какостой хүнс байнга хэрэглэх нь уур уцаараа барихад тань тусална.
3. Ядаргаа үүсгэгч даавар ялгарахаас сэргийлэх, дарамтыг багасгахын тулд магни ихээр агуулдаг шош, вандуй, бүйлс, самар, мэшил, шокалад хэрэглэ.
4. Хайртай хүнийхээ зургийг хар. Ингэснээр тархинд илүү их цус очиж, дарамт ядаргаа, цөхөрлөөс сэргийлдэг.
5. Үгүй гэж хэлж сур. Хүн бүхэнд таалагдах гэж оролдоход таны амьдрах хугацаа хэтэрхий богино гэдгийг санаарай.
6. Навч сэрчигнэх, салхи салхилах, шувуудын жиргээ сонсогдох тийм газар очиж, аль болох сайн сонсоорой.
7. Унтах цагаа тогтоо. Унтах, босох цагаа өөрчлөх шаардлагатай болсон бол өдөр бүр 15 минутаар бага багаар солиорой.
8. Шөл, цайндаа бага зэрэг гаа хийж уувал бухимдсан үед тайвшруулдаг.
9. Өрөөгөө цайвар цэнхэр эсвэл ногоон өнгөөр буд. Ор дэвсгэр, өрөөн доторх зүйлсээ хурц өнгөтэй болгон хаврын уур амьсгал оруулсан ч болно.
10. Тэтгэвэрт гарсан хойноо ч хийх ямар нэг зүйл олоорой. Хийх зүйл олоогүй үедээ тэтгэвэрт бүү гараарай.