Статистикийн мэдээллийг үр дүнтэй ашиглах талаар уулзалт боллоо

imagesМонголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, Үндэсний статистикийн хороотой хамтран ээлжит уулзалт, сургалтаа зохион байгууллаа. Энэ удаад эдийн засгийн сэтгүүлчдэд “Статистикийн тоо баримтыг эдийн засгийн нийтлэл, нэвтрүүлэгт хэрхэн үр дүнтэй ашиглах” талаар сургалт зохион байгуулсан юм.

Сургалтын хүрээнд Үндэсний статистикийн хорооноос статистикийн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж буй мэдээлллийн сувгууд, статистик мэдээллийн давтамж гэх зэрэг мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн. Түүнчлэн Монгол Улсын нийгэм эдийн засгийн нэгдүгээр сарын байдлаархи статистик мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлан, ярилцаж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Эдийн засгийн мэдээ, мэдээллийг хүргэхэд статистик тоо баримт чухал байдаг бөгөөд тоо баримтыг энгийн ойлгомжтой байдлаар ашигласнаар мэдээ, мэдээллийн чанар сайжрах боломжтой байдаг.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …