Куба улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

8b8f76e7cf6de4daoriginalНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Маррерог хүлээн авч уулзлаа.

Ноён Омар Лауро Марреро нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотын Захирагчийн мэндийг уламжиллаа. Тэрээр хоёр улсын нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан ёсны харилцааг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаас гадна Бүгд найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотод нийслэлийн Засаг даргыг албан ёсны айлчлал хийхийг урьсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хотуудын харилцаа чухал үүрэгтэй. Тиймээс аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг томоохон салбарт хамтран ажиллах боломж бидэнд байгаа” гэдгийг онцлоод Гавана хотод албан ёсны айлчлал хийнэ гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээллээ.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …