НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссартай уулзжээ

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж  НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай-тай уулзав.

Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчмын нэг бол ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад чиглэсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох явдал мөн болохыг нотлоод 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг сахин хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаагаа мэдэгдэв.

Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийн Дээд комиссарын алба болон Уугуул иргэдийн сайн дурын санд хандив өгөхөөр шийдвэрлэснийг уламжиллаа.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2010 онд Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлтэй холбогдуулан гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд дунд хугацааны тайланг ойрын хугацаанд хүргүүлэх гэж байгааг дурдав.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …