Маргааш олон улсын эх хэлний өдөр

19165_500x500Маргааш буюу хоёрдугаар сарын 21-нд олон улсын эх хэлний өдөр тохионо.  ЮНЕСКО Олон улсын эх хэлний өдрийг хамтран ажиллагч байгууллагуудын оролцоотойгоор 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Бид дэлхий даяар хэл шинжлэлийн олон төрөл зүйл, олон хэлээр яригч байхын ач холбогдлыг таниулах чуулга уулзалт, урлагийн тоглолт, сургалт семинар зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн.

Бие биетэйгээ харилцан ойлголцох, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэх гол түлхүүр нь эх хэлээ чин сэтгэлээсээ хамгаалан сурталчлах явдал юм. Цор ганц биш олон хэлээр ярих нь улс үндэстний соёл, харилцан ойлголцлыг илүү өргөн цар хүрээтэй болгоход туслах  ач холбогдол нь оршино. Төрөлх хэлээрээ бусадтай мэндчлэх нь мянга мянган хүнд дуу хоолойгоо хүргэх , хамт олноороо эвлэлдэн нэгдэх уур амьсгалыг бүрдүүлэх таатай боломжийг бий болгодог. ЮНЕСКО дээрх үйлээс ургах гайхамшгийг мэдэрч хүн төрөлхтнийг холбох тэр яруу сонсголонт эх хэлийг хамгаалахад бүх хүч чадлаа дайчилж, энэ чиглэлийн үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжин ажилладаг. Энэ жил энэхүү өдрийг “Олон улсын эх хэлний өдрийг Дэлхийн иргэншилд хүргэх эх хэл:Шинжлэх ухаан бүгдийн  анхааралд” сэдвийн хүрээнд тэмдэглэхээр болсон байна.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …