АИ92 шатахууны 20 хоногийн нөөцтэй

7t714c4o2frtp478ac8nem9v5s“Шунхлай”, “Петровис ”, “Магнай трейд” АИ92 бензиний нөөцгүй болж шатахууны хомсдолд орсон талаархи мэдээлэл өчигдрөөс эхлэн гарсан. Мөн зарим импортлогчдын шатахууны нийлүүлэлт тасарснаас бүх салбаруудад нь АИ92 бензиний нөөцгүй болсон гэсэн тайлбарыг өгч буй.

Харин Газрын тосны газраас шатахууны хомсдолд орсон гэх мэдээллийг үгүйсгэсэн юм. Энэ талаар тус газраас тодруулахад одоогийн байдлаар ердийн хэрэглээний АИ92 бензин улсын хэмжээнд 20 хоногийн нөөцтэй байгаа аж. Харин зарим шатахуун түгээх станцад үүссэн бензиний хомсдол тухайн компанийн АИ92 бензиний нийлүүлэлт тасарсантай холбоотой гэлээ.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …