Давсаг сул болох шалтгаан, эмчилгээ

cistit-300x176Давсаг сул болох шалтгаан нь  удаан хугацааны архаг өвчин, мэс засал болон төрсний дараа гам алдах, даарах, шээсний сүвийн үрэвслээс болдог  бөгөөд  эрэгтэйчүүдэд бол түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт олон шалтгаанаар шээс дусагнах зовиур илэрдэг байна. Үүнийг эмчлэхэд шалтгааныг илрүүлж үндсэн өвчнийг анагаах хэрэгтэй байдаг. Мөн ийм зовиуртай хүмүүсийн баримтлах дэглэм гэж байна. Уг дэглэм нь зовиур шаналгаа даамжрахаас сэргийлэхэд оршино. Үүнд: -Давсагт шээс удаан барьж болохгүй
-Шээс хөөх үйлчилгээтэй сэрүүн чанарын хоол хүнс, тухайлбал, тараг , зайрмаг, шар айраг, цагаан будаа, ямааны мах хэрэглэхгүй байх
-Дороосоо даарч, норж болохгүй
-Давсаг, шээсний сүвийн булчинг чангаруулах дасгал тогтмол хийх шаардлагатай. Уг дасгал нь хэвлийн булчин чангаруулахад оршино.
Үүнд : цагираг эргүүлэх, завилж суух, дороосоо бүлээн усаар шүрших зэрэг болно
-Халуун шавар эмчилгээ үр дүнтэй.
Эдгээр эмчилгээний дараа зүү засал үр дүнтэй.
-Халуун элсэн дээр суух эмчилгээ нь шээс дусагнадаг хүмүүст үр дүнтэй байна.
-Хэрвээ хярзан урагдсанаас шээс дусагнадаг болсон бол хярзанг оёулах шаардлагатай.
-Дээрх арга хэмжээ нь энгийн аргууд бөгөөд хамгийн гол нь шалтгааны эсрэг эмчилгээ хийлгэх нь зөв.
-Шээс дусагнадаг зовиуртай хүмүүст байнгын асаргаа сувилгаа хийж ариун цэврийг сахих нь чухал

Кил нэгдсэн эмнэлэгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213 цахим хаяг:dodi_2910@gilhospital.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …