МУГЖ С.Жавхланд Буриадаас төрсөн өдрийн мэндчилгээ ирүүлжээ

Screenshot_1_500x500МУГЖ С.Жавхлангийн 34 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэбээр 34 насны төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ өнгөрөөх гэж байгаа бөгөөд өнөөдөр төрсөн өдрийн тоглолтоо хийнэ. Түүний хувьд гурван өдөр тоглохоор байсан ч үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр өдөр нэмж тоглохоор болоод байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр түүнд хаягласан төрсөн өдрийн мэндчилгээ ирсээр байгаа гэнэ. Буриад зон олон телевизээр дамжуулж МУГЖ С.Жавхланд төрсөн өдрийн мэнд хүргэж, амьдралд нь аз жаргал, уран бүтээлд нь өндөр амжилт хүссэн байна. Сонирхуулахад, дуучин С.Жавхлан “Миний дууг сонсох дуртай үзэгч олон хүрэлцэн ирэхдээ монгол дээлээ өмсвөл хамгийн том бэлэг болно ” хэмээн мэдэгдсэн.

Дуучны тоглолтын тасалбарын үнэ 9999 төгрөг бөгөөд нэг төгрөгийг фэнүүддээ хариулж өгөх гэнэ. Ингэхдээ зүгээр ч нэг өгөхгүй өөрийн гарын үсэгтэйгээр дурсгал болгож үлдээхээ ч мэдэгдсэн юм. Тэрээр 21-ний өдрийн орлогыг Увс аймгийн Цагаан-Хайрхан сумын харъяат  Ц.Сансарбаярын эмчлүүлж буй хүүхдэд хандивлах юм.  Ингээд МУГЖ С.Жавхландаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …