Гамшгаас хамгаалах Барилга, хот байгуулалтын улсын албаны удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ

Still0221_00001_500x500Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон тус албаны удирдах бүрэлдэхүүн, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэгтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар тус албаны 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2014 онд хамтран ажиллах чиглэлийг ярилцаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хамтран ажиллах, албаны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаатай танилцаж, аврах ажлын зориулалттай техник, тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүллээ.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …