Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна

цаг агаарУлаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 3-5 хэм хүйтэн байна. Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

                                              2014 оны 2 дугаар сарын 23-наас 2014 оны 2 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …