Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг тогтоолоо

0ad3281683545084originalЗасгийн газрын өчигдрийн хуралдаанаас улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг тогтоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших Хар азаргын нуруу, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших Хүрээмандал уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгийг дамнан орших Баян цагааны тал, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Дархан уул, мөн аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уул, Увсын аймгийн Хяргас сумын нутагт орших Булганхангай уул, Чингэлтэй хайрхан уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг баталжээ.

Мөн Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөн Цахир уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Дарханхаан уул, Хэнтий  аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хангал нуур, мөн аймгийн Батширээт сумын нутагт орших Биндэръяа хан уулын байгалийн дурсгалт газрын хилийн заагийг тус тус хязгаарлан баталсан байна.

Д.Од

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …