Монголын уулын холбоо мэдээлэл хийхээр зарлалаа

6afa0290bb76e662bigБаян-Өлгий аймгийн нутагт, Алтай богд ууланд авиралт хийн, буух үедээ осолдож, амь насаа алдсан уулын спортын ОУХМ, Гавьяат тамирчин Л.Болдбаатарын шарилыг өчигдөр Улаанбаатар хотод авчирчээ.  Тэрээр охин Б.Үүрцайхын хамт хоёрдугаар сарын 13+нд Алтай таван богдын Малчин уулын оргилд гарч уруудаж, яваад осолдсон юм. Ингээд аймгийн Онцгой байдлын алба, зарим уулчид хамтран эрэл явуулснаар талийгаачийг хоёрдугаар сарын 20-ны 17.00 цагийн орчимд уулнаас олсон юм.

Монголын уулын холбооноос ирэх даваа гаригт буюу хоёрдугаар сарын 24-ний 11.00 цагаас Спортын төв ордны хурлын зааланд талийгаач Л.Болдбаатарын осолдсон шалтгааны талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаад байна.

Түүнчлэн Монголын уулын холбоо Гавьяат тамирчин Л.Болдбаатарыг харамсалтайгаар амь насаа алдсанд харамсал илэрхийлээд, дараах мэдээллийг өглөө. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын Малчин оргилд авиралт хийн, бууж явах үедээ осолдож, эрдэнэт амиа алдлаа.

Монгол Улсын Гавъяат Тамирчин, Уулын спортын Олон Улсын Хэмжээний мастер Лувсандашийн Болдбаатар агсныг Малчин ууланд осолд орж, олон хоног эрэн хайх хүнд өдрүүдэд сэтгэл зүрхээрээ үргэлж бидэнтэй хамт байсан, эмгэнэл илэрхийлсэн  хувь хүмүүс, ТББ -ын гишүүд, мэдээг уншиж бусдад түгээсэн хэвлэлийнхэн болон сайхан сэтгэлт ард түмэндээ туйлын их баярлалаа.

Талийгаачийн цогцсыг эрж, олох ажилд оролцсон Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах албаны бие бүрэлдэхүүний өмнө Монголын бүх уулчид, аялагчдын өмнөөс мэхийн ёсолж байна. Ялангуяа Хил хамгаалах албаны Баян-Өлгий аймаг дахь дугаар ангийн Тусгай томилгоот бүлгийн албан хаагчдад тусгайд нь онцлон талархал илэрхийлж байна. Мөн ОУХМ, уулчин Х.Агваанданзан, А. Жанарбек, Ж.Баасанжав нарт Монголын уулын үндэсний холбооны зүгээс гүн талархал илэрхийлье. Талийгаачийг өчигдөр /II.21/ хотод авч ирсэн тул түүний ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлэх, хандив өргөх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Монголын уулчдын үндэсний холбоо, Мөсөнд авиралтын спортын холбоо
Д.Үүлэн
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …