МАХН-ынхан өнөөдөр мэдээлэл хийнэ

75tc3thdrv9272kpvec38urm8eМАХН-ыг татан буулгах, намын гишүүд хоорондоо зодолдсон зэрэг дуулиан өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. МАХН-аас өнөөдөр 12.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, энэ бүх  асуудалд тайлбар өгөхөөр болсон байна. Хэвлэлийн хуралд МАХН-ын удирдлагууд оролцох аж.

Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн ТББ-уудаас МАХН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын гишүүд дайрч, орж ирснээр маргаан үүссэн. Тэд хоорондоо маргалдаж, зодоон үүсгэсэн зэрэг асуудалд албан ёсоор тайлбар хийхээр болжээ. Энэ асуудал МАХН-ыг дотроо таарамжгүй, гишүүд нь хоорондоо үл ойлголцлын байдалтай байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгөөд байгаа юм.

  Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …