Өнөөдөр болох үйл явдлууд

Монгол ньюсд:

11.00 цагт Иргэн Д.Чинзориг “Сод Монгол” ХХК-ийн захирал Ц.Анандбазар болон түүний хамсаатан прокуроруудын талаар баримттай мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор шашны гаж урсгалын асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт  “Гурван бүдүүн” хамтлагийн шинэ уран бүтээл, шинэ клипний нээлтэд зориулсан хувлэлийн хуралд урья.

Бусад:

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн бүтэц, харьяаллын өөрчлөлт” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ. Шүүхүүдийн шинэ бүтэц, байршлуудын талаар болон цаг үеийн бусад сэдвээр тодорхой мэдээллийг авах боломжтой тус хуралд эрхэм сэтгүүлчдийг урьж байна. Тасганы овооны баруун хойно байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас 7000 8028, 91912312

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр 10:00-14:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд хорооны Засаг дарга нартай уулзаж, энэ онд хийх ажлуудаа танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсоно. Уулзалтад хотын Засаг даргаас гадна Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл нар оролцож мөн энэ онд хийх ажлуудын талаар мэдээлэл хийнэ. 150 орчим хорооны Засаг дарга энэ уулзалтад оролцох юм.
Сэтгүүлч, сурвалжлагчид та бүхэн хүрэлцэн ирж мэдээлэл авна уу.
Холбоо барих утас: 88265581

12:00 цагаас МАХН-ын байранд хэвлэлийн хуралтай. МАХН-ыг татан буулгах, намын гишүүд хоорондоо зодолдсон зэрэг дуулиан өнгөрсөн долоо хоногт өрнөсөн энэ бүх асуудалд тайлбар өгөхөөр болсон байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …