Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэн Д.Норсүрэнгийн 20 тугал уранд хордсон гэсэн сэжмээр анх гарсан мал уранд хордсон эсэх асуудлыг өнөө хэр эцэслэн шийдээгүйгээс олны дунд эргэлзээ, таамаг их байсан юм. Тус газарт “Арева монгол-Кожеговь” компани ураны хайгуул хийснээс болж мал олноороо үхэж, гаж буруу хөгжилтэй амьдрах чадваргүй төл төрж байна гэсэн таамаг малчдад байна. Бид энэ талаар Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатын тайлбарлаж буйгаар
“Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал хорогдсон шалтгаан нь цацрагийн хордлого биш болох нь тогтоогдсон. Гоц халдварт өвчин ч биш. Нарийвчилсан шинжилгээг гадаадад хийлгэхээр илгээсэн. Бидний шалгалтаар хөрсөн дэх зэс болон сурьма, селени зэрэг бодисын найрлага байх ёстой хэмжээнээс бага зэрэг их гарсан. Түүнээс цацраг идэвхт бодис илрээгүй” гэв.
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …