Э.Цэрэндолгор: Мүүнд автсан улстөрчид миний амь насанд заналхийлж байна

цэМҮҮНИЙ талаар найман жил судалсан судлаач Э.Цэрэндолгор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр доорх мэдээллийг өгсөн юм.

 МҮҮН хэмээх байгууллага энх тайван, эв нэгдэл сайн үйлс гэсэн халхавчин дор манай улсад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Өнөөдөр манай улсад ихэд дэлгэрч олон зуун хүүхдэд өөрийн итгэл үнэмшлээ олгож эх орны ирээдүй рүү түрэмгийлж байна.

“МҮҮН” гэдэг нь 1994 онд Монгол улсад орж ирсэн аж. Япон улсын гэр бүлийн хоёр хүн манайд орж ирснээр МҮҮН эхэлсэн түүхтэй. Уг байгууллага нь анх эв нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор үйл ажиллагаа явуулж 18 байгууллагын сүлжээ бий болгож ажлаа эрчимжүүлсэн юм байна.  Мүүнийнхэн анхнаасаа манай улс төрчдийг урхидан өөрийн болгох зорилготой байсан уг зорилгоо амжилттай биелүүлсэн юм. Тэд өөрсдийн хөдөлгөөний залуусаа ашиглан сурталчилгааны материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан аж. МҮҮНД Гаалийн Д.Цэвээнжав, улс төрч Б.Дашзэвэг, С.Баярцогт, Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлүүдийн монголын холбооны ерөнхийлөгчид хамрагдсан байдаг. Мөн одоогийн Боловсролын Яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаяр нар МҮҮН-ийн  эхэн үеийн төлөөлөгчид гэв.

Э.Цэрэн хэлэхдээ “Би өөрийн судалгаагаараа  МҮҮН бол шашин биш, шашны  гаж урсгал гэдгийг баталсан. Мүүнийг Орос, Киргиз, Беларусь, Латвид албан ёсоор хориглосон байгаа. Би Мүүнийн талаарх үзэл бодол өөрийн судалгаа, нийтлэлүүдээрээ цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнүүлдэг болоод удаж байна. Үүнд  дургүйцсэн, МҮҮН-д автсан томоохон улс төрчид миний амь насанд заналхийлээд байна. Мүүний хамгийн аюултай нь хүүхэд залуусын оюун ухааныг хянаж удирддаг аюултай зүйл болоод байгаа юм. Боловсролын яаманд орогносон Мүүнийнхэн өнөөдөр боловсролын системд харшилж байна. Төрийн олон албан тушаалд бас очсон байгаа. Мөн нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Үндсэн хуулинд зааснаар Монголын төр өнөөдөр иргэдээ хамгаалах ёстой. Би Мүүний гэх тодотголтой нийгэмд хорт хавдар мэт тархсан хүмүүсийг таниулснаараа мүүнд үйлчлэгч хэсэг бүлэг хүмүүс, улс төрчдийн хараанд өртөж байна. Монгол улсын төрийн тэргүүний хувьд, эв нэгдлийн билэгдлийн хувьд, Ардчилалын билэгдлийн хувьд, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь миний болон манай гэр бүлийнхний  амь нас, аюулгүй байдалд шууд холбоотой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.” гэлээ. Бидний мэдэх  Ялгуун цэцэрлэг, Энх-Орчлон дээд сургууль Чамзоне гоо сайхны салон зэрэг олон газар МҮҮН-ий нөлөөгөөр  хөгжиж байгаа гэв. Энэ талаар үргэлжлүүлэн цувралаар хүргэх болно.

Н.Ганаа

http://news.zindaa.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …