Уулчин Л.Болдбаатар агсаны талаар мэдээлэл хийлээ

indexБаян-Өлгий аймгийн нутаг Алтай таван богд ууланд авиралт хийж яваад амиа алдсан уулчин Л.Болдбаатарын ослын шалтгааны талаар түүний охин уулчин Б.Үүрцайх болон Монголын уулын холбооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 13-ны 17.30 цагийн үед аав, охин хоёр Алтай таван богд уулын “Малчин” оргилд гарсан бөгөөд 20:00 цагийн үед бууж явах замд осол болжээ. Тэд уулын оргилоос гулгах арга хэрэглэн бууж байсан ба алдаа гарч, Л.Болдбаатар гавьяат 500 метр орчим газарт шидэгдсэн байна. Б.Үүрцайх аавынхаа араас явж дуулга, үүргэвч зэргийг олж, түүгээр баримжаалан явсаар оройн 22.00 цагийн үед аавыгаа нас барсан байхыг нь олжээ. Ингээд Онцгой байдлын алба, уулчдад мэдэгдсэнээр цогцсыг буулгах ажиллагааг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс, зарим уулчид гүйцэтгэсэн байна.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …