Багш нар онлайнаар өөрсдийгөө хөгжүүлнэ

imagesБоловсрол, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Боловсролын салбарын шинэчлэл” төслийн хүрээнд “Багшийн хөгжил” /www.teacher.sur.mn/  портал сайтыг нээлээ.

Монголын багш нарт мэдлэг боловсролоо дээшлүүлэх, харилцан туршлага солилцох онлайн орчин бүрдүүлэх, боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, багшийн хөгжлийг дээшүүлэх зорилготой бүтээгдсэн уг портал сайтыг Цахим сургалтын үндэсний төвөөс бүтээж,  Багшийн мэргэжил дээшлүүлэх институт түшиглэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлж байгаа ажээ.

Монгол улсын багш бүр онлайнаар харилцан суралцаж, ажлын байран дээр мэргэжил ур чадвараа дээшлүүлэн тасралтгүй хөгжих боломжийг Багшийн хөгжил портал сайт бий болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл,  багш бүр мэдээлэл хүлээн авах, дамжуулах, санаачлагч болох, онлайн орчинд өөрийн шилдэг санаа, шинэ арга зүй технологийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, түүнийгээ үнэлүүлэх, багш ярилцагч байх, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулах, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга туршлагаа баяжуулах зэрэг олон шинэ боломж бий болгож байгаа юм.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …