Өнөөдөр болох үйл явдлууд

09:00-12:30 цагт ”НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ 2012-2016” 2012-2013 оны хэрэгжилтийн үнэлгээ, хэлэлцүүлэг уулзалт НҮБ-ын байранд болно.

11:00 цагт ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хуульч М.Ичинноров хохирогч талийгаач Цэдэн-Ишийн ар гэр бүлд туслалцаа дэмжлэг үзүүлж, тэр хэрэг дээр ажиллаж буй хуульчдын багтай хамтран ажиллаж буй талаар болон түүнийг цагдаад эрүү үүсгүүлэхээр өгсөн талаар мэдээлнэ.

11.30 цагт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

11:40 цагт Үндэсний түүхийн музей дээр Батлан хамгаалах яамны гэрэл зурагчин Ч.Баярсайхан болон цэргийн сэтгүүлчдийн хамтарсан ”Монгол цэрэг-дэлхийн цэрэг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно. Туг үзэсгэлэнд Монгол цэргийн болон энхийг сахиулагчдын бахархалт үйл явдлаас өгүүлнэ.

12:00 цагт найруулагч С.Бямбын Алсын удирдлага уран сайхны кино Тэнгис кино театрт удахгүй нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал Сөүлийн гудамжны ХААН банкны 1 давхарт байрлах Улаан гэр галерейд болно.

– Багшийн хөгжлийн ордон мөн Монген дунд сургууль дээр Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын II ээлжийн сургалт эхлэж байна. Эрхэм сэтгүүлчид та бүхэн дөнгөж төгсөөд багшлаж байгаа багш нартай уулзаж мэдээ сурвалжлага бэлтгээрэй. Өглөө 09-16 цаг хүртэл үргэлжлэнэ. /Багшийн хөгжлийн ордон 96061497, Монген 97115548/

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …