Японы “Yoshino Rubber Industrial” компани уул уурхайн салбарт конвейрийн технологийг нийлүүлэхээр болоод байна

noyon dollar2013 оны турш буурч байсан Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний долоо хоногийн байдлаар 26 хувиар өсөөд байгаа талаар Монголбанк, Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. Ялангуяа ашигт малтмалын салбарт орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 22 хувиар өсөөд байгаа бол уул уурхайн бус салбарынх 42 хувиар өссөн байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд тухайлбал Японы “Yoshino Rubber Industrial” компани Монгол Улсад үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, уул уурхайн салбарт конвейрийн технологийг нийлүүлэхээр болоод байна. Энэ талаар “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дагаж, бизнесээ өргөжүүлэх боломжтой болж байгааг” “Yoshino Rubber Industrial” компанийн Ерөнхийлөгч Ёошихиде Ито онцолжээ.

Түүнчлэн өнөөдөр Германы “Schneider Electric” компанийн хамтран ажиллагч Украйны “Электросвит” компанийн төлөөллүүд Монгол Улсын уул уурхай, бизнесийн салбарын төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт зохион байгуулах гэж байна. Үүнээс гадна Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Vision values holdings” компани Улаанбаатарт салбараа нээж бизнесийн бусад боломжуудыг судлахаар ажиллаж байгаа аж. Статистик мэдээллээс харахад багцын хөрөнгө оруулалтын ашиг 114.1 сая ам.доллараар өсч, 2014 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 101.3 сая ам.доллараар, бусад хөрөнгө оруулалт 65 хувиар буюу 32.1 сая ам.доллараар буурчээ. Энэ оны эхний сард 182.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн болохыг Монголбанкнаас онцолж байна. Монголбанкны энэ оны нэгдүгээр сарын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээс харахад өнгөрсөн сард Монгол Улсад 183.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …