Дэлхийн банкны төлөөлөгчидтэй тэтгэврийн шинэчлэлийн талаар санал солилцжээ

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Арвин өчигдөр /2014.02.25/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Корали Жеьерсийг хүлээн авч уулзав.

   Уулзалтад Дэлхийн банкны Тэтгэврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Марк Дорфман, Дэлхийн банкны зөвлөх Ричард Хинз, Насир Н. болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ж.Чимгээ, референт М.Отгон нар байлцлаа.

   Уулзалтаар Дэлхийн банкнаас нийгмийн салбарт хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа төслүүдийн талаар товч мэдээлэл өгч нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгох, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх чиглэлд Дэлхийн банк Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээллэсэн юм.

   Мөн Дэлхийн банкнаас гаргасан Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаарх судалгааг УИХ-ын гишүүн Д.Арвинд танилцуулж, энэ асуудлаар санал бодлоо солилцов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …