“Цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал” сэдэвт форум болно

indexНэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас  2014 оны 3 дугаар сарын 12-нд “Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнууд  болон арлын жижиг хөгжиж буй орнуудын цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал” сэдэвт өндөр хэмжээний форумыг Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү форумд Ази, Номхон далайн бүсийн орнуудын  хөдөө аж ахуйн сайд  зэрэг өндөр хэмжээний төлөөлөгчид, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, бүсийн хөгжлийн түншүүд,  төрийн бус байгууллагуудын төлөөллүүд  оролцох юм байна.

Уг форумаар  тус бүс нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангахад уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй үр нөлөөний талаар болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, стратегийн боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …