Цахилгаангүй, хүчдэлийн уналттай айлуудыг цахилгаанаар хангах хөтөлбөр боловсруулна

goqg7gdldtl8t56di5eo9hmv3Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/110 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах  Хөтөлбөрийн төсөл  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бол ажлын хэсгийн бүрэлдэхүүд дүүргүүдийн Засаг даргын орлогч, холбогдох албаны мэргэжилтнүүд оржээ.

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах  хөтөлбөрийг 2014 оны   04 дүгээр сарын 20-ны дотор боловсруулан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …