Манай улс цэрэг илгээгч орны 28 дугаар байрт оржээ

index“НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны тусгай хорооны 2014 оны чуулган Нью Йорк хотноо энэ сарын 24-ий өдөр эхэллээ. Чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2013 оны 12 дугаар сарын үзүүлэлтээр цэрэг илгээгч орнуудаас 28 дугаарт жагсжээ.

Монголын төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэрэгжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэх зорилтоо ханган ажиллаж байгаа, энхийг сахиулах ажиллагааны талаар баримталж байгаа бодлого, түүний хэрэгжилт, монголын энхийг сахиулагчдад тулгарч байгаа сорилтууд, амжилтыг танилцуулж, хуралдаанд Байнгын төлөөлөгч О.Оч үг хэлсэн юм.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …