Өнгөрсөн онд Шинэчлэлийн Засгийн газраас 1.2 тэрбум төгрөгийг элэг шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагааг дэмжихээр шийдэж УНТЭ-т өгсөн.
Тус эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх тухай гэрээ, хууль эрх зүйн баримтуудыг үндэслэн УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг, БНСУ-ын “АСАН” Анагаах Ухааны Төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Sung Gyu Lee ахлагчтай баг элэг шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлэн 2011 оны есдүгээр сарын анхны мэс засал хийгдсэн.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
