Ариунаа Сүри “Mercedes Benz” шоунд оролцох модель шалгаруулна

7lvl7pceia2qqe865o29crucn4Дизайнер Ариунаа Сүри Токиод болдог “Mercedes Benz” шоунд дахин оролцох нь ээ. Тэрбээр энэ удаад Токио “Mercedes Benz” шоунд оролцох моделиуд дунд шалгаруулалт зарласан байна.  Гуравдугаар сарын 22-нд Токио хотноо зохиогдох шоунд оролцох моделиуд заавал мэргэжлийн байх шаардлагaгүй гэнэ. Тиймээс Ариунаа Сүри мэргэжлийн болон сонирхогчдийн дунд явуулах шалгаруулалтаа гуравдугаар сарын 1-нд Улсын филармоны байранд 12.00 цагт явуулахаар товоо зарласан юм. Уг шалгаруулалтанд оролцох моделиуд каталоги модель, тайзан дээр алхах модель гэсэн хоёр төрлөөр өрсөлдөх юм байна.

“Mercedes benz” шоуны загварын тайзан дээр алхах моделуудын хувьд эмэгтэй модел 175см-ээс дээш, эрэгтэй 180 см-ээс  дээш өндөртэй байх ба загварт тохирох дүр төрхтэй байх шаардлагатай гэнэ. Харин “Mercedes benz” шоуны каталогны зураг авалтанд оролцох моделиудын хувьд эрэгтэй моделиудад өндөр харгалзахгүй, өвөрмөц дүр төрхтэй, цэвэрхэн царайтай, өндөр хамартай, урт үстэй байх бол эмэгтэй моделиуд өндөр харгалзахгүй, өвөрмөц дүр төрхтэй, цэвэрхэн царайтай, урт шулуун хар үстэй, шулуун өндөрдүү хамартай байх шаардлагатай юм байна. Сануулахад, шалгаруулалтанд оролцох хүсэлтэй залуус өндөр өсгийтэй гутал, бие барьсан хувцастай ирэх хэрэгтэй гэсэн шүү.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …