Дулааны цахилгаан станцууд ажлаа тайлагналаа

3s33qd5gjt92a7qp6j4ebipavm2013 онд Шарын голын уурхай нийт 21.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Тус уурхайн нүүрсний гарцын 70 гаруй хувийг дотоодын байнгын худалдан авагч болох Дархан, Сэлэнгийн Дулааны цахилгаан станцуудад нийлүүлдэг байна. Тухайлбал Дарханы Дулааны цахилгаан станц 2012 онд 20.1 тэрбум төгрөгтэй тэнцэх эрчим хүчийг нийлүүлсэн бол 2013 онд хэмжээгээ нэмэгдүүлж 22.9 тэрбум төгрөгт хүргэжээ.

Гэхдээ борлуулсан эрчим хүчний өртөг, гадаад валютын ханшийн зөрүүний гарз болон бусад томоохон зардлыг хасч тооцсоны дараа 3.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Хэдий энэ нь өмнөх жилийн 3.8 тэрбум төгрөгийн алдагдлаас буурсан дүн болж байгаа ч алдагдалтай ажилласаар байгаа ажээ. Түүнчлэн бэлэн мөнгөний хомсдлоос үүдэн Дулааны цахилгаан станцууд тайлант хугацааны эцэст их хэмжээний өртэй үлддэг байна. Дарханы Дулааны цахилгаан станцын хувьд 6.5 тэрбум төгрөгийн богино хугацааны өр төлбөртэй байгаа аж. 2013 оны эцэст урт хугацаат зээл, өр төлбөрийн хэмжээ нь 2.4 дахин нэмэгдсэн нь 12.9 тэрбум төгрөгийн урт хугацааны зээл нэмж авсантай холбоотой юм байна.

Харин Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын санхүүгийн үзүүлэлтээс харахад борлуулалтын цэвэр орлого нь 2013 онд өмнөх оноос 3.2 дахин өсч, 20.9 тэрбум төгрөг болсон ч тайлант үеийн алдагдал нь 1.9 тэрбум төгрөг болж 877 саяар өсчээ. Түүнчлэн борлуулалт, маркетингийн зардал болон удирдлагын зардал өссөн нь тус компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна. Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц алдагдалтай ажилласнаас гадна 3.1 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа төдийгүй 1.2 тэрбум төгрөгийн давсны авлагатай байгааг уг тайланд онцолсон байна

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …