“Galaxy S5” утас 800 – 940 мянган воноор худалдаалагдана

20140226164106803  Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Galaxy S5” гар утас Солонгос улсын зах зээл дээр дунджаар 800-940 мянган воны үнэтэйгээр худалдаалагдах урьдчилсан тооцоотой байна.

   Өнгөрсөн жил Сони компани “Сони Экспериа Z2”  нэртэй смарт утсаа 1 сая 100 воны үнэтэйгээр худалдаалсан боловч хэт өндөр үнэтэйгээсээ болж тооцоолж байсан хэмжээндээ хүртэл  олон тоогоор борлуулагдаагүй юм. Тиймээс  Самсунг компани ямар ч тохиолдолд “Galaxy S5″утсыг 1 сая воноос хэтрэхгүй үнээр борлуулна гэдгээ мэдэгдээд байгаа ажээ.

   145 грамм жинтэй , 8,1 мм зузаан , хурууны хээ уншигч бүхий 5.1 инч дэлгэцтэй , ус , шороо нэвтрэхгүй байх хамгаалалттай , бүрэн цэнэгтэй батарейгаараа 21  цагийн турш  утсаар  ярьж ,  12 цагийн турш видео бичлэг үзэх зэрэг боломж уг утас ирэх 3 сарын дундуур худалдаалагдаж эхэлнэ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …