“Унадаг дугуйтай Улаанбаатар” нээлттэй хэлэлцүүлэг болно

p18hmoevpbmji5t41kds1qhjp1d1Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Залуучуудын холбоо, “New Image” клуб, Монголын Авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо зэрэг 9 байгууллагатай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулсан төслийг хэрэгжүүлэхэд зориулж нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсөвт суулгасан байна. Тиймээс унадаг дугуйн замыг хаана барих талаар нээлттэй хэлэлцүүлгийг энэ  сарын 28-ны өдөр МЗХ-ны байранд хийхээр болжээ.
Хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гудамж төсөл, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, ШУТИС-ийн төлөөлөл, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, “Залуу дугуйчин клуб” зэрэг байгууллагууд оролцох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …