240 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Энэ онд Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 240 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/121 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж, баталлаа. Жагсаалтаар 4 төслийг санхүүжүүлэх 28,2 тэрбум төгрөгийн 2014 онд санхүүжүүлэх 11,2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж, уг төслүүдийн ажлыг дуусгах юм. Батлагдсан төсөл, арга хэмжээний ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар даалгалаа. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …