Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх компанит ажил

йМонголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин нэмэх асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус бүх байгууллагуудад ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр тус холбооноос компанит ажил өрнүүлэхээр болсон байна. Энэ нь “Хөгжил-Эв нэгдэл” нэртэй компанит ажил бөгөөд байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллаж, дээрх асуудлыг хэрэгжүүлэх ажээ. Харин Үйлдвэрчний эвлэлийн холбоогүй компаниудад байгуулахад нь туслан дэмжих юм байна.

Түүнчлэн салбар бүрт ажиллагсадын цалин харилцан адилгүй бөгөөд аль салбарт хэдий хэмжээгээр цалин нэмэх боломжтой талаар МҮЭХ-ноос салбар яамдуудтай санал солилцжээ. Энэ санал хэрэгжих эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэх бөгөөд одоохондоо тодорхой шийдэлд хүрээгүй тул цалин хөлсийг хэдий хэмжээгээр нэмэхийг албаныхан мэдээллээгүй юм.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …