Чехд суугаа Монголчууд нутаг нэгтэндээ тусалжээ

indexБүгд Найрамдах Чех Улсад ажиллаж амьдарч буй Монголчууд тус улсын Плзен хотноо хүнд өвчний улмаас эмчлүүлж байсан Монгол Улсын иргэн М-т тусламж үзүүлэх аян өрнүүлж, хандивын дансаар дамжуулан 4200 крон цуглуулан өгч элэг нэгтнийхээ төлөө чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн байна.

Иргэн М-д элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ үлдээгүй тул тэрээр хагалгааны зардал гаргах боломжгүй гэдгээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-нд уламжилж, нутаг буцахад туслалцаа үзүүлэхийг хүссэний дагуу Гадаад харилцааны яамны дэргэдэх “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас түүний онгоцны зардлыг гаргаж, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эх оронд нь ирүүлэх арга хэмжээ авсан байна.

index

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …