Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн байгууллагууд

e7m5qtcmafq01ahuios92is5uМХЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдийн мэдээллийн дагуу Тамхины хяналтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлсэн байна. Нийт 11 компани, ААН-ийн баар, ресторан болон үйлчилгээний төвүүд Тамхины хяналтын тухай хуулийн 9.2 буюу “Дотоод орчинд тамхи татах нөхцөлийг бүрдүүлэхийг хориглох” тухай заалтыг зөрчиж, тамхи татах өрөөг нээсэн байжээ. Уг хяналтын дагуу дээрх 11 аж ахуйн нэгжид мэргэжлийн хяналтын байгууллагаас 16 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах 10 албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Хуулийн дагуу зөрчлийг арилгахгүй бол цаашдаа эдгээр компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авах боломжтой гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдлээ.

  1. СБ дүүргийн 1-р хороо, “Корпорейт хотел” компанийн баар
  2. ҮСА-ын хүрээлэнгийн “Боулинг” төв
  3. БЗД-ийн 16-р хороонд “Батхаан” төвд байрлалтай “БиЭмБи” группын караоке
  4. Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлалтай, “Номхот” компанийн кафе
  5. Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлалтай, “Ньютел” компанийн боулинг төв
  6. Чингэлтэй дүүргийн 1-р хороо, жуулчны гудамжинд байршилтай “Матрикс” компанийн “Face” баар
  7. СБ дүүргийн 6-р хороо, “Хаан гэр” паб
  8. БГД-ийн 18-р хороо, “Euro Lounge” караоке
  9. БГД-ийн 6-р хороонд байрлалтай, “General Tech” компанийн “Max music” клуб
  10. БГД-ийн 20-р хороонд байрлалтай, “T&T” баар
  11. БГД-ийн 1-р хороо, Түмэн төвийн “Баян эрхэт” компанийн баар

index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …