Эрүүл мэнд: Хеликобактер гэж юу вэ?

993729_553160748088881_573986507_nХеликобактер буюу h-pylori нь бактерийн маш хортой нэгэн хэлбэр юм. Ходоодны шархлааны гол шалтгаан нь ходоодны хүчил ихсэх болон буруу хооллолт гэж үзсээр иржээ. Yүнд эргэлзээ төрүүлсэн ажиглалтыг Австралийн эрдэмтэн Барри Маршалл, Робин Уоррен нар хийж, 1983 онд H-pylori нь жоомтой төстэй, жижиг сахалтай, ходоодны асар хүчиллэг орчинд амьдрах чадвартай, хүний биед маш их хор хөнөөлтэй шимэгч гэдгийг тогтоожээ.
Хеликобактерийн хор уршиг?
Хеликобактер мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, ходоодны доторхи ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салслаг бүрхүүл үгүй болж, ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр ходоодны доторхи хананд үрэвсэл үүсч дараа нь шархалдаг ажээ. Иймд хеликобактер нь ходоодны улаалт, шарх, архаг үрэвсэл, ходоодны хавдарыг үүсгэдэг байна.

Хеликобактер хэрхэн халдварладаг вэ?
Хеликобактери буюу Н.pylori нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж, халдварлагдсан хоол хүнсээр дамжин халддаг. Тэгэхээр ходоод 12 хуруу гэдэсний шарх нь халдвартай өвчин юм. Хэрэв гэр бүлд нэг л ходоодны шархлаатай хүн байгаа бол тэр гэр бүлийн бүх гишүүдийг эмчлэх шаардлагатай. Хөгжиж буй орнуудад 20 хүртэл настнуудын 75% хүртэл, 20-иос дээш настнуудын 90% хүртэл халдвар авсан байна гэж үздэг. Харин АНУ, Австрали, Япон гэх мэт хөгжингүй орнуудын хувьд гэвэл 1 удаагийн аяга, таваг, халбагыг өргөн хэргэлдэгтэй холбоотой 40 дээш настнуудын 20%, 60-аас дээш настнуудын 50% нь халдварлагдсан байдаг байна. Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртөхгүй байж болно.

Хеликобактертай хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед, ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг антацид эмүүд уухад арилна. Доорхи бусад шинжүүд илэрнэ.
үүнд:
– жин буурах
– хэвлий орчимд өвдөх
– цээж гашуун оргих
– цээж хорсох
– хоолны дуршил буурах
– дотор муухай оргих
– бөөлжих
– ходоод орчимд хүндрэх
– амнаас эвгүй үнэр үнэртэх.
Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байх ч тохиолдол бий.

Хэрэв таньд дараах шинж илэрвэл:
-Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх
-Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх
-Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих
зэрэг шинж тэмдэг илэрвэл нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг тул эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/128210190683036/  – Ariunaa Namjil

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …