Ээж, охидынхоо хамтаар амиа хоролжээ

11БНСУ-ын нийслэл Сөүл хотын Сунгпа дүүрэг дэх орон сууцны хорооллын подвалийн байранд өнгөрсөн баасан гарагийн өглөө 09.20 цагийн орчимд нэгэн эмэгтэй, хоёр охиныхоо хамтаар амиа хорлон нас барсан хэрэг гарчээ.

Жаран настай эмэгтэй өөрийн  35, 32 насны хоёр охинтойгоо тус байранд сүүлийн найман жилийн турш амьдрахдаа  байрныхаа төлбөрийг үргэлж цаг хугацаанд нь төлж байсан ажээ.  Бие муутайгаасаа болж төдий л ажил хийж чаддаггүй хоёр охиноо ээж нь ганцаараа  ажил хийн тэжээж байсан боловч  сар гаруйн өмнө халтирч унан хөлөө хугалснаас хойш  тэрээр  гэрээсээ гарч чадахаа байсан байна.

Банкны өртэйн дээр байрныхаа хөлсийг төлж дийлэхээ байсан ээж, охин  гурав , байрны эзэнд үлдсэн 700 мянган воноо энэ сарын төлбөр хэмээн бичиж үлдээгээд өөрсдөө амиа хорлосон энэхүү хэрэг Солонгос нийгмийг ихээхэн цочроогоод байна.

  Эх сурвалж: www.mglradio.com

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …