Хамгийн аюултай зам

indexАвто замын хөдөлгөөний аюулгүй байдал хүмүүсийн сэтгэлийг зовоосоор байна. Хотын төвд машинд дайруулан гэмтэж бэртэх, амь насаа алдах явдал бараг өдөр бүхэн гарсаар байгаа. Тэгвэл  хот, хөдөөг холбосон авто замууд дээр ч осол аваарын тоо бурахгүй байна. Иргэд, судалгааны байгууллагуудын гаргасан тооцоогоор хамгийн аюултай зам нь  Улаанбаатар-Дарханы  чиглэлийн зам  болжээ.

Энэ чиглэлд буюу Төв аймгийн Баянчандмань сумаас  Хар хошуу гэдэг газар хүртэл  /Улаанбаатараас 60-74 км-т/ замд гарсан ослын тоо 154-т  хүрээд байна.  Зарим нь энэхүү 14 км үргэлжлэх  замын хэсгийг “Үхлийн хонхор”  хэмээх болжээ. Энд жолооч нарын хариуцлагаас гадна замын тэмдэгжүүлэлт муутай байгаа нь ослын бас нэг шалтгаан болдог аж.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …