Хонь: Сарын эхээр ажил хэрэгт чинь бага зэрэг өөрчлөлт орох болно. Та бэлэн байх хэрэгтэй. Таны амьдралд гэнэтийн эргэлт гарна. Таны зөн мэдрэмж, юм үзсэн хашир зан чинь амьдралд зөв замаа сонгоход тусална. Гэрээсээ бизнес эрхлэн явуулдаг хониныхно бичиг цаасаа эмхлэн цэгцлэх ажлаас төвөгшөөх бололтой. Ашигтай санхүүгийн санал таны анхаарлыг татаж, та хэрэгцээтэй мэдээллээ олох болно. Мөн таны романтик байдал давамгайлах тул өөрт тохирох хүнээ олох болно. Эцэг эх хонинууд хүүхдүүддээ онцгой анхаарал хандуулах цаг нь болж. Харин сарын сүүлээр од эрхэсийн зүгээс таны нөхөрлөлд нөлөө үзүүлнэ. Ямар нэг зүйл хийж эхлэхээсээ өмнө хамтрагчийнхаа бодож төсөөлж байгаа зүйлийг ахин нэг бодоод үзээрэй. Буруу ойлголцох магадлал өндөр байна. Хувиараа бизнес эрхэлдэг хонинууд чухал гэрээ хэлэлцээр байгуулж, амжилттай ажиллана.
Үхэр: Сарын эхээр ажил дээр чинь багагүй хов жив гарна. Гэхдээ та эхэлсэн ажлаа дуусгаарай. Таны дотны хэн нэг нь эвлэрч чадамгүй мэдээ дуулгаж сандралд оруулна. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Зөв шийдвэр гаргахад саад болно. Айдастайгаа нүүр тулан зогсч байгаа та өөрийгөө хараад гайхах байх. Уучлал таны шагнал байх болно. Таныг маш гоё амттай ирээдүй хүлээж байна. Өөрийгөө нээж харуулах олон шинэ боломжууд таны өмнө нээгдэнэ. Таны бүтээлч хөдөлмөр, эрүүл мэнд юу юунаас илүү чухал байна. Хэрэв та зорилгоосоо хазайлгүй байж чадвал мөнгөний асуудал нийгэм, соёлын харьцаанаас шалтгаалах түвшинд хүрч ч болох юм. Ихэнх нь маш их эрч хүчтэй бөгөөд тэмцэл дунд амьдрах чадвартай хариуцлагатай байна. Дүгнэж цэгнэсэн хүмүүсээс аль болох хол бай. Танд тэдний шүүмжлэл огт хэрэггүй ээ.
Ихэр: Сарын эхээр хамаатан садан болон хөршүүдтэйгээ маргалдаж магадгүй. Тиймээс аль болох тайван байж асуудал хурцдахаас өмнө зайгаа барь. Хүч чадлаа нөхөн сэргээж, сэтгэл санаагаа ариусга. Өөрийн бодол, оюун санаанд анхаарлаа төвлөрүүл. Од эрхэсийн зүгээс таны хамтын ажилд нөлөө үзүүлнэ. Харилцаа холбоо тогтоох, гэр бүлээ батлуулах, гэр бүлийн харилцаагаа сайжруулах, хайр дурлалын эрэлд гарах зэрэгт өлзийтэй сайн. Бизнесийн төрөлд ажилладаг эрчүүд ядарч туйлдаж мэднэ.. Од эрхэс сарын сүүлээр хайр дурлалд азгүй байхыг анхааруулж байна. Эрсдэлийг айлгүйгээр зоригтой сөрөн зогсч чадаагүйгээс нь болж эрэгтэйчүүдийг санхүүгийн алдагдал хүлээж байна. Ганцаар байж өөрийн зүрх сэтгэл, оюун санаанд анхаарлаа төвлөрүүл.
Мэлхий: Сарын эхээр та албан тушаал дэвшиж, мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлж чадах бололтой. Таны идэвх чармайлт, шаргуу зан хамт олон, удирдлагын тань анхаарлыг өөрийн эрхгүй татна. Цаг хугацаа та болон таны хайртын өмнө юу болохгүй байгааг харуулна. Асуудал, хүлээлт зөв дүгнэлтээс хамаарна. Зарим нэгний тань хувьд гэр бүлийн хариуцлага хүндрэлтэй асуудалд оруулсан байх. Таны бодлын хурд нэмэгдэх хэдий ч болж өгвөл ахин дахин тунгаан бодохыг хичээгээрэй. Таны шийдвэр тийм ч оновчтой байхгүй бололтой. Таны хайр дурлалын амьдрал дэгэнтэй догонтой байх нь өдөр тутмын үйл ажиллагаанд тань саад учруулна. Гэвч, хэрэв та жижиг зүйлийг дэвэргэхгүй л бол энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Ганц бие хүмүүс бусдын анхаарлын төвд байна.Хэт сэтгэл хөдлөлтэй байхаасаа болгоомжил.
Арслан: Сарын эхээр гэртээ завсар хийх эсвэл нүүдэл суудал хийхэд тааламжтай үе байх бололтой. Харин эрдэм шинжилгээ, уран бүтээл туурвихад сайн үе биш бололтой. Сэтгэл зовоосон зүйлдээ хэт их төвлөрснөөс болж ойр дотныхонтой харьцаа муудна. Хэрэв та нийгмийн зөрчилдөөн, шударга бус явдлыг зохицуулах ажилд оролцох юм бол бүх хүслээ биелүүлж чадна. Сарын дундуур гэмтэж, бэртэх магадлалтай байгаа тул ахуйдаа, үйлдвэрлэл дээр анхаарал болгоомжтой байж амьдралд аюул учруулж болох байдлаас зайлсхийн, спортын тэмцээнд орохгүй байсан нь дээр. Харин бага насны хүүхдүүдээ хараа хяналтандаа байлгаж аль болох ганцаар байлгахгүй байх хэрэгтэй. Таны өмнө өргөн зам, уран бүтээлийн чөлөөт боломж бий болоод байна. Шургуу зүтгэл, эрүүл саруул бодит үнэлгээн дээр үндэслэн тохиолдсон саадыг туулах болно.Нууц амрагийн явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно.
Охин: Сарын эхээр таны жижигхэн алдаанаас болж та санхүүгийн асуудалд орж магадгүй. Тиймээс та сонор сэрэмжтэй байгаарай. Театр үзэсгэлэн үзэх, баярт оролцох юм бол танилын хүрээг өргөсгөнө. Эмэгтэйчүүд сайн ханьтай учирна. Хайртай хүнийхээ төлөө бүхнийг хий. Өгч байж хариуг амсана. Хүүхдүүдээ хэт эрхлүүлж болохгүй. Тоглоомын аргаар зөв хүмүүжүүл. Хайр сэтгэлийн амьдралд уналт гарна. Хайртай хүнтэйгээ ойлголцоогүйгээс болж сэтгэлээр унана. Од эрхэсийн нөлөөг сэтгэл хөдлөлөө эерэг байлгах эрч хүчээ сэргээхэд ашигла. Хөндлөнгийн хүний зүгээс түрэмгий авир гаргаж болзошгүй. Хатуу ширүүн дуугарах, шөнө орой хүнгүй, харанхуй газраар ганцаар явахаас зайлсхий. Завгүй төлөвлөгөөтэй байгаа ч ажилд саад болох зүйлээс болгоомжил. Та хэт урагшаа харснаар чухал зүйлийг орхиж магад.
Жинлүүр: Бизнес санаагаа хэрэгжүүлэхийн өмнө санаа нэгт багаа бүрдүүл. Бодит байдлыг гутрангаар харж, шалтгаангүй гуниглаж болзошгүй. Хүсэл мөрөөдөл талаар болж, та хууртагдаж мэхлэгдэж магадгүй байна. Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь бусадтай зөрчилдөхөд хүргээд зогсохгүй өөрт тань ч халгаатай байна. Танд өртэй хүмүүсээс өрөө авах гэж араас нь хөөцөлдсөөр та нэлээд ядрах бөгөөд тэднээс тодорхой хариулт олж авна гэдэг нэлээд хүнд байх болно. Хайр дурлалд одгүй байна. Амралт, ажлаа зохицуулах нь таны зорилго болох болно. Харин сарын сүүлээр романтик адал явдалтай учирна. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхэл. Эр зоригийнхоо төлөө та шагнуулах болно. Хоолны дэглэм барьж эхлэх нь эрүүл байхын үндэс болно.
Хилэнц: Сарын эхээр толгой тархи өвдөх эсвэл мэдрэлийн ядаргаанд орох магадлал өндөр байна. Ганц биө хилэнцүүд найзтай болно. Ажил мэргэжил, бизнөс, хувийн хэтийн төлвүүдийн талаарх азтай зөн билэг төлөвлөгөөнүүд өөрчлөлтийг хатгах болно. Хайрт дээрээ нүүн очиж хамтын аж ахуй эрхлэх өөрөөр хэлбэл гал голомтоо асаах таатай цаг үөийг алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Сарын дундуур осол гаргах эрсдэл өндөр хэвээр байна. Эрсдэлтэй эсвэл аюултай үйл ажиллагаанд оролцох нь амиа хорлох явдал болно. Бизнесийн болон хувийн карер хөөх байдалд тань асар том боломж нээгдэж байна. Хэрвээ та сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн бол амьдралын үнэ цэнийг хамгийн их хүртэх болно.
Нум: Сарын эхээр ажил мэргэжлийн салбарт уналт ажиглагдана. Зарим нэг болчимгүй үйлдэл эсвэл цагаа олоогүй хошигнол бусдын дургүйцлийг төрүүлж болзошгүй. Шинжлэх ухаан, технологи, одон орон судлал гэх мэт нууцлаг зүйлс сонирхолыг тань татах болно. Мөнгөтэй болгоомжтой харьц. Таныг маш олон тооны баяр наадам, болзоо хүлээж байна. Та баярлан цэнгэж, язгууртны хэв маягаар амьдарна. Таны идэвх, санаачлага тань гэр бүлийн тохь тух, сайн сайхныг бэхжүүлэх нөхцөл болж өгнө. Эрүүл мэндээ бэхжүүлж, хувийн асуудлуудаа шийдвэрлэ. Хүүхэддээ анхаарал тавь. Тэд таны хүчийг сэргээж өгнө.
Матар: Сарын эхээр даргатайгаа харьцах харьцаанаас таны байр суурь шалтгаална. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь, чанартай сайн биелүүл. Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Гэхдээ энэ нь заавал эерэг хандлагатай байх албагүй. Шинэ зүйл санаачилж, өөрчлөлт шинэчлэл хий. Материаллаг байдалтай холбоотой таагүй явдлууд учрах магадлалтай. Харин сарын дундуур од эрхэсийн зүгээс таны найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд нөлөө үзүүлэхээс гадна цалин орлогын хэмжээ нэмэгдэх болно. Хамгийн маргаантай асуудлууд таны өв хөрөнгө, давуу талыг тань тойрч эхлэх болно. Түргэн зантай байсны хэрэггүй. Учрыг нь ойлготлоо та ямар нэгэн үйл хөдлөл хийхээсээ татгалз. Сарын сүүлээр таны хайрын харилцаа цэцэглэж, диваажинд очсон мэт сэтгэгдэл төрөх болно.Онцгой хүнд цаг гаргаж чадвал, бүх зүйл тань эцэстээ бүтэх болно.
Бумба: Хумхынханы амьдралын эх сурвалж нь амжилт эрч хүч ажлаас шалтгаална. Хүнтэй танилцахдаа болгоомжгүй байдал гаргана. Ойр дотныхонтойгоо бүү гарга, хийсэн үйлдлийг нь бүү зэмлэ. Одоо хариуцаж буй ажил тань хариуцлага их шаардах болно. Нөхцөл байдлаа эргэцүүлэн бодож сэтгэл санаагаар унахын оронд суралц. Амьдралын бодит байдал, нууцаар удирдан жолоодох эрх танд ирнэ. Зарим тань хэсэг хугацааг чимээгүй газар өнгөрөөхийн тулд аялалаар явахаар шийдэх болно. Хосуудын харьцаа хайр дурлал гэхээсээ илүү найз нөхдийн гэмээр нэгэн хэмийн уйтгартай болжээ. Хайртдаа бэлэг бэлэглэхээ бүү март. Хосууд аль болох илэн далангүй байж ойлголцохгүй бол харьцаанд ан цав үүсвэл эвлэрэхэд хүнд байх болно. Албан тушаал ахих боломж олдсоноор ажил амьдралаа зохицуулахад амар байна. Удахгүй та замдаа тохиолдоод байгаа бүх саад бэрхшээлийг даван туулах болно. Харин түншийн харилцаа болон биеэ авч яваа байдалдаа өөрчлөлт оруулах хэрэг гарч болзошгүй.
Загас: Сарын эхээр танд тулгарч болох үүрэг хариуцлагаас та мултарч чадна. Мөн хэн нэгэн онцгой хүнтэй гэртээ байх нь бие биетэйгээ зүрх сэтгэлийн угаас ярилцаж ойр дотно байхад туслана. Хариуцлагатай шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийнэ. Гэхдээ орлогоо мэдэтдэхүйц нэмэгдүүлж чадна. Аялал юмуу суралцах урт хугацааны төлөвлөгөө нь таныг санхүүгийн хувьд эрсдэлтэй байдалд оруулах болно. Хэрвээ та төлбөрөө төлөхдөө алдаа гаргаж байсан бол таны нөхцөл байдлыг зохицуулахад туслах төлбөрийн төлөвлөгөөг санхүүгийн байгууллагатайгаа боловсруул. Харин сарын сүүлээр та амжилтанд хүрэх болно. Хүнд туслах багахан сэтгэл гаргасан ч гэсэн энэ нь том үр дүнд хүргэж болно. Тэврэлт, хайр энэрлийн үг, халамж зэрэг нь маш чухал. Бизнес хийж буй хүмүүс зээлээ өргөжүүлэхгүй байх нь ухаалаг хэрэг бөгөөд өөрийн алдсан мөнгийг нөхөх зардлыг өөртөө хадгал. Энхрий үг хэлэх нь ирээдүйд романтик үр дагаварт хүргэнэ.