Нийслэлийн зургаан сургууль, цэцэрлэгийг нураана

38-р сургуульНийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны есдүгээр сард болсон хурлаар нийслэлийн гурав, 11 дүгээр сургуулийг нурааж, суурин дээр нь шинэ сургууль барихаар болсон. Харамсалтай нь улсын төсөвт зөвхөн шинээр барилга барих зардлыг суулгаж, хуучныг нь буулгах хөрөнгийг мартсанаас энэ ажил удааширч, дээрх сургуулиудыг жилийн дараа нураасан. Харин сурагчид өдий хүртэл ойролцоох сургуулиуддаа гурван ээлжээр хичээллэж, шинэ сургуулиа хүлээсээр байгаа. Тэгвэл энэ жил ашиглах боломжгүй, актлагдсан Баянгол дүүргийн 38, 73 дугаар сургууль, 47, 57 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 146, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн барилгыг нураахаар болсон байна.

Ингэхдээ нийслэлийн удирдлагууд өмнөх алдаагаа давталгүй, эдгээр барилгыг нураах 906.6 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргахаар шийдвэрлэв. Харин сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг хаанаас гаргахыг нийслэлийн Боловсролын газрын барилга, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Ундраагаас тодруулахад “Хоёрыг нь улсын, нэгийг нь нийслэлийн төсвөөр барина. Үлдсэнийг нь концессын гэрээгээр барихаар төлөвлөсөн. Цэцэрлэгүүдийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна. Харин сургуулийн барилгууд он дамжих байх” гэлээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …